"Гранфондо Юннан-2017" уралдаанд Монгол дугуйчид тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-09 17:13:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Кунминг хотод болсон дугуйн олон өдрийн "Гранфондо Юннан-2017" олон улсын уралдаанд монгол дугуйчид тэргүүлж байна.

Нийт 110 км замыг таван өдөрт туулах тус уралдааны энэ сарын 5-нд болсон эхний гараанд залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр түрүүлсэн юм. Түүний араас урд хөршийг хамт зорьсон Монголын дөрвөн дугуйчин орсон нь онцлох үйл явдал болов. Тус уралдааны хоёдугаар байрт Т.Төгөлдөр орсон бол Б.Мягмарсүрэн, Б.Идэрболд, С.Жамбалжамц нар айргийн тавд хурдалсан байна.



"Granfondo Yunnan-2017" тэмцээний хоёр дахь өдөр "Panda Mongolia" багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц түрүүлжээ. Энэ өдрийн тэмцээний эхний гурван байрыг мөн л манай тамирчид эзэлж нийлбэр дүнгээр ОУХМ Т.Төгөлдөр шар цамцаа хадгалсан хэвээр байна.

Энэ удаагийн тэмцээнд 22 орны 1300 тамирчин уралдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил болсон тус тэмцээнд манай тамирчин Б.Мягмарсүрэн нийлбэр дүнгээр тэргүүлж байжээ.
 
Д.Өлзий
Холбоотой мэдээ