Өлгий хотод буддын шашны анхны гэр дуган барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-08 20:36:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах Рашгэнпилэн хийдийн хашаанд буддын шашны анхны гэр дуган барьжээ. Уг гэр дуганг тус аймгийн дөрөвдүгээр багийн иргэн, уран сийлбэрч Д.Төрмөнх өөрийн хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн байна.

Тус аймгийн төвд өмнө нь сүсэгтэн олны хандиваар буддын сүм босгосон боловч газар нь зарагдаж, улмаар устгаж үгүй болжээ. Дээрх гэр дуганг босгосноор тус аймаг дахь буддын шашинтнуудын шашин соёл ахин сэргэх үүд хаалга нээгдэж байгааг нутгийн иргэд онцолж байна.

Дуганы нээлтийн үйл ажиллагааг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр" хийхээр болсон байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ