Хятадын удирдагчтай нөхөрсөг харилцаатай гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-11-05 13:38:33
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн хэд хэдэн оронд хийх айлчлалынхаа хүрээнд ням гарагт Япон улсыг зорин нисэх замдаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “БНХАУ-ын дарга Ши Жиньпин миний ололт амжилтыг хүндэтгэдэг бөгөөд бид нөхөрсөг харилцаатай байдаг” гэж мэдэгдсэн тухай мэдээллийг түүнийг дагалдан яваа Цагаан ордны хэвлэлийн албаны баг тараасан байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, “Биржийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүд, сүүлийн 17 жилд тохиолдож буй ажилгүйдлийн хамгийн бага түвшин, эрчимтэй сэргэж буй зэвсэгт хүчин, Ойрхи Дорнодод “Лалын Улс” террорист бүлэглэлийг үндсэндээ бут цохисон явдал зэргийг Ши Жиньпин мэдэж байгаа. Тэр үүнийг хүндэтгэдэг бөгөөд тэр миний найз” гэж Америкийн удирдагч тэмдэглэжээ.

АНУ-д ажилгүйдлийн түвшин 4,1% хүртэл буурсан гэж тус улсын эрх баригчид мэдээлж байгаа юм.

Л.Батбаяр
Холбоотой мэдээ