Архангайд ямааны арьс 12000 төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-04 22:44:38
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хэдэн сарын өмнө ямааны арьсыг ченжүүд авдаггүй, хонины нэхийг өлөнтэй нь 500-3000 төгрөгөөр авдаг байсан. Харин өнөөдөр хонины нэхий өлөнтэйгөө 5000, ямааны арьс 12000 төгрөгт хүрчээ.
Ченжүүдийн яриагаар бол есдүгээр сарын сүүлээр ямааны арьс, нэхийний үнэ өссөн гэж байна. Гэхдээ хонины нэхийг зөвхөн өлөн нь үнийг нь өсгөсөн гэнэ. Идэш ууш эхлэх болсон энэ үеэр хонь, ямааны арьс, нэхий үнэтэй байгаад малчид баяртай байна.
Малчид энэ өвөл хатуухан өвөл болно гэж үзэж малынхаа тоог цөөлж эхэлжээ. Архангайн амьд малын зах дээр хонь, ямаа 60-80 төгрөгийн үнэтэй байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ