Шилдэг мэс засалч О.Сэргэлэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2017-11-02 15:14:53
Улаанбаатар./МОНЦАМЭ/.2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн өнөөдөр эх орондоо ирлээ.
2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн өнөөдөр эх орондоо ирлээ.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох "American College of surgeons”-оос шилдэг мэс засалчийнхаа шагналыг гардсан юм. "American College of surgeons” нь АНУ-д 1913 онд байгуулагдаж, өдгөө олон улсын 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэжээ. Уг байгууллага нь жил бүр хийж бүтээснээр нь шигшин дэлхийн шилдэг таван мэс засалчийг тодруулдаг уламжлалтай. 
Холбоотой мэдээ