Монголын говиос нисдэг динозаврын чулуужсан яс олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-11-02 13:37:10
НЬЮ-ЙОРК. /Нью-Йорк Пост/. Бага оврын нисэх онгоцны хэмжээний нисдэг махчин динозавр буюу үлэг гүрвэлийн чулуужсан яс Монголын өмнөд нутгийн говьд орших Нэмэгтийн хөндийгөөс олджээ. Нэмэгтийн хөндийгөөс Цэрдийн галвын үеийн олон тооны үлэг гүрвэлийн чулуужсан яс олдож байсан юм. Харин нисдэг төрлийн үлэг гүрвэлийн анхны олдвор илэрсэн нь энэ аж.

“Нью-Йорк Пост” сонинд бичсэнээр, 10 гаруй метр урт далавчтай энэхүү динозаврыг эх дэлхийд амьдарч байсан хамгийн том жигүүртэн динозавр гэж судлаачид үзэж байна.

Энэ динозавр нь 70 сая жилийн өмнө дулаан уур амьсгалтай говьд амьдарч байжээ. Тэр үед говь өнөөгийнх нь шиг хуурай уур амьсгалтай байгаагүй байна. Мөн энэ динозаврыг төдийлөн сайн судлагдаагүй буй “Аждархид” төрөл зүйлийн динозавр гэж судлаачид үзэж байгаа аж.

Үүнтэй төстэй “Хацегоптерикс” төрөл зүйлийн аварга том динозаврын чулуужсан яс энэ оны эхээр Румын улсаас олдож байжээ.

https://www.youtube.com/watch?v=pYniD_MQ7Rg
Г.Доржханд
Холбоотой мэдээ