Архангайд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-01 16:25:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ өвөл 5 сая гаруй мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд малчид 85.0 мянган тн байгалийн хадлан, 1300 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65 мянган орчим тн өвс бэлтгэсэн нь 76.4 хувьтай, 913 тн тэжээл бэлтгэсэн нь 70.2 хувьтай байна.

Малчид өөрсдийн хүчээр сүрэл 910 тн, ногоон тэжээл 1111 тн, үйлдвэрийн тэжээл 769 тн-ийг бэлтгэжээ.

Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2350 тн байгалийн хадлан, 765 тн тэжээл бүрдүүлэхээс 1604.1 тн өвс, 219.5 тн тэжээл төвлөрүүлсэн нь 48 хувьтай, давс хужрын хангамж 94.3 хувьтай байна.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ