250 мянган толгой мал отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-31 15:11:06
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга мал өвөлжилт, отортой холбоотойгоор сумдын Засаг дарга нарт отроор өвөлжих малчин өрх болон малын тоог харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулах, малыг мал эмнэлгийн арга хэмжээнд бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгоод байна.

Энэ өвөл Хангай, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Жаргалант, Хашаат сумдаас 68 өрхийн 40.4 мянган толгой мал Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод  аймгийн нутагт отроор өвөлжинө. Харин Төв, Булган, Орхон, Баянхонгор аймгуудаас 27 өрхийн 15.3 мянган толгой мал Ихтамир, Хотонт, Батцэнгэл, Булган, Өлзийт сумдын нутагт отроор өвөлжихөөр болжээ.

Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 80 мянган гаруй толгой мал өвөлжих бол Өлзийт, Өгийнуур, Жаргалант, Цэнхэр, Эрдэнэбулган, Тариат сумдын 357 өрхийн 130 мянган гаруй толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжихөөр болсон байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ