Төрийн дээд одон медалиар 30 орчим иргэдийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-31 14:28:26
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38-р зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан Мөрөн сумын иргэдийн шагналыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа нар гардуулж баяр хүргэлээ.
Энэ үеэр Хөдөлмөрийн хүндэт медалиар 15, Алан гадас одонгоор 11, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 1 иргэн тус тус шагнагдлаа.  Хийж бүтээснээ төрдөө үнэлүүлэн шагнал авсан нийт иргэдэд аймгийн удирдлагууд баяр хүргэж хоймор нутгийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар онцолж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ