Архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг 58,2 хувиар бууруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг зөрчил ихэвчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарч байгаа судалгаа гарсан байна. Иймээс Мөрөн сумын ЗДТГ-аас архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, борлуулах цэгийн тоог багасгах бодлого барин ажилласны үр дүнд 2015 онд 386 байсан цэгийн тоо өнөөдрийн байдлаар 161 болж 58,2 хувиар буурсан байна.
Цаашид архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй бөгөөд үйлчилгээ эрхлэгчдэд дэлгүүр болон үйлчилгээний төвөө бүрэн камержуулсан, и-баримт олгодог зэрэг стандартуудыг мөрдүүлж шаардлага хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах гэнэ.

Б.Гантуяа