Монгол Үндэсний Ардчилсан намыг Б.Цогтгэрэл ахална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Үндэсний Ардчилсан Намын шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Тус намын Бүгд хурлын энэ оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 дугаар тогтоолоор намын даргаар Б.Цогтгэрэлийг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзжээ.
Б.Туул