Саудын Аравийн эмэгтэйчүүд цэнгэлдэх хүрээлэн рүү орох эрхтэй болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-30 10:24:42
ЭР-РИЯД. /Би-Би-Си/. Саудын Арави ирэх оноос эмэгтэйчүүдэд цэнгэлдэх хүрээлэнд орж спортын арга хэмжээнүүдийг үзэж сонирхохыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, тус улсын нийслэл Эр-Рияд, Жидда болон Даммам гэсэн гурван томоохон хотын цэнгэлдэх хүрээлэн рүү эмэгтэйчүүд ирэх оноос орох эрхтэй болж байна.

Саудын Аравийн энэ шийдвэрийг хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бас нэгэн чухал алхам гэж ажиглагчид үзэж байна. Тус улс эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрөх тухай шийдвэрийг саяхан гаргасан билээ. Энэ шийдвэр нь ирэх оны зургадугаар сарын 1-нээс хүчин  төгөлдөр болох юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ