Төв аймагт бичиг үсгийн боловсролгүй 143 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-27 12:40:20
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд бичиг үсгийн боловсролгүй 143 иргэн байна гэж аймгийн Насан туршийн боловсролын төвөөс мэдээлэв.

Бичиг үсгийн боловсролгүй нийт иргэдээс 41 иргэн бичиг үсэг сурах хүсэлтээ илэрхийлсэн бол үлдсэн 100 орчим нь бичиг үсэг сурах шаардлагагүй гэж үзжээ. Боловсрол эзэмших хүсэлтэй нийт 41 иргэний 13 нь аймгийн төвд, үлдсэн 28 нь сумдад байдаг аж.

Аймгийн Насан туршийн боловсролын төвөөс тэдгээр иргэдэд бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг танхимаар биш, шавилан сургах аргаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, сургалтыг анхан, дунд, гүнзгий  гэсэн ангилалтайгаар явуулж байна.
Т.Төмөр
Холбоотой мэдээ