Өсвөр насныхан "номын дуу" сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-20 14:56:18
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй "Эерэг хандлага-Эрүүл оюутан" аянд Баянхонгор аймаг нэгдлээ.
Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран аяны нээлтийг "Тэмүжин" театрт хийлээ. 
Тус өдөрлөгт Баянхонгор сумын таван сургуулийн ахлах ангийн сурагчид, ХҮДС, Политехникийн коллежийн оюутнууд нийт 400 шахам суралцагч оролцсон байна.
Тус өдөрлөгийн үеэр Эерэг хандлага, Эрүүл мэндийн сайн дурын даатгал, Өсвөр насны онцлог, эрүүл мэнд зэрэг асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, үе тэнгийн сургагч багш хүүхдүүд өөрсдөө санаачлан бүтээсэн "Сүүдэр ший" жүжгээ толилуулжээ.
                                                                                                                                    Б.Мөнхзул
Холбоотой мэдээ