Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв үүдээ нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг СХД-ийн “Драгон худалдааны төв” болон БЗД-ийн “Барилга Мегастор” төвд тус тус нээлээ.
“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах юм байна.
Мөн цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулах аж. Ингэснээр хэрэглэгчид мэдээллийг нэг дороос авч, харьцуулах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

Б.Заяа