Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-19 18:56:48
 Увс /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Галдан Бошигтын өргөөнд боллоо. Энэ удаад удирдах албан тушаалтан 19, дэс түшмэл 23, туслах ажилтан 10 буюу нийтдээ 46 хүн төрийн албанд үнэнч шударгаар ажиллахаа тангараглалаа.
Тангараг өргөж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид Монгол Улсын төрийн сүлдэндээ мөргөж, төрийн далбаанд мэхийн ёслож, тангарагийн бичигт гарын үсэг зурснаар төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх их үүрэг хариуцлага хүлээлээ.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал тангараг өргөж буй төрийн жинхэнэ албан хаагчдад хандан баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хуулийн хүрээнд ажиллаж, улс эх орон болоод аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ