Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид доод ангийнхаа хөвгүүдийг зодож танхайран хүнд бэртэл гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Энэ сарын 3-нд Баруунтуруун сумын ахлах сургуулийн 12 дугаар ангийн хүүхдүүд 11 дүгээр ангийнхаа хөвгүүдийг зодсон аж. Зодуулсан 20-иод сурагч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж нарийн шинжилгээнд хамрагдсан байна. Энэ хүүхдүүдээс 7-8 нь зөөлөн эдийн гэмтэл авсан, чихний хэнгэрэг хагарсан, тархины доргилттой гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэжээ. Тэдний дундаас нэг хүүхэд Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд одоогоор биеийн байдал сайжирч нутагтаа эргэж ирсэн байна. Зодуулсан хүүхдүүдийн 10 гаруй нь Цагаанхайрхан сумын хөвгүүд байжээ.
Энэ хэргийг Увс аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амараа, Боловсрол, соёлын газрын дарга Л.Дашням нар хэрэг явдлын дараа тухайн суманд очиж ажиллажээ. Энэ үеэр сургуулийн захирал, нийгмийн ажилтан нарыг ажлаас чөлөөлөх, зарим багш, ажилчдыг цалингийн тодорхой хувиар торгох тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Харин Баруунтуруун сумын ахлах сургуулийн захирал С.Пүрэвцэрэн ажлаас халагдах өргөдлөө албан ёсоор гаргаж өгчээ.

Б.Батхүү