Манай дөрвөн жүдоч 500 мянган еврогийн шагналын сантай ДАШТ-д хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-18 12:22:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэмлэхүй жингийн ДАШТ-ийг 11 дүгээр сарын 11-12-нд Мароккод зохион байгуулах болсноо зарласан бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөнө.

Маш өндөр шагналын сан буюу 500 мянган евро амалсан тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх юм. Тухайлбал, алтан медаль-100.000 евро, мөнгөн медаль- 50.000 евро, хүрэл медаль -25.000 еврогийн шагналтай. Мөн шагналт тавдугаар байрт шалгарсан хоёр жүдочид 10.000 евро, шагналт долдугаар байрт шалгарсан хоёр жүдочид 5000 евро, шилдэг 16-д үлдсэн найман жүдочид 2500 еврогийн шагнал тус тус хүртэх болзолтой.

Монголын шигшээ багаас олимпийн аварга, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар хүчээ сорихоор мэдүүлгээ илгээжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ