Дорнодын харьяат 150 гаруй хүн суллагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:55:11

 Саяхан батлагдсан “Өршөөлийн тухай хууль”-иар Дорнодын харьяат 150 гаруй хүн шоронгоос суллагджээ.

Тухайн хүн хорих ангид ял эдэлж байх хугацаандаа өөрийн ангийн Нийгмийн ажилтандаа ар амьдралынхаа талаар үнэн зөв судалгаа гаргаж өгч тухайлбал, орон байргүй гэдгээ мэдэгдсэн тохиолдолд  ШШГ Ерөнхий газраар дамжин Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газарт уламжлан аймаг орон тухайн хүнийг суллагдахад нь орон байртай болгох асуудлыг хариуцах ёстой аж. Тэгтэл их төлөв  харж хандах гэр бүл, орон байртай гэж мэдүүлдэг учраас ийм асуудалтай хүмүүс харьцангуй цөөн байдаг гэнэ.

Дорнод аймгийн тухайд суллагдагсад иргэний бичиг баримтаа хөөцөлдөх гээд аймгийн Иргэний бүртгэлийн газарт хандахад бид мэдэхгүй гээд буцааж, хаана хандахаа мэдэхгүй хүмүүс Халамж үйлчилгээний газар руу ирэх болжээ. Харин тус  газрынхан тэр хүмүүст хүний ёсоор хандаж, өөрийн нэг ажилтнаа “чөлөөлж” тусдаа өрөө байр гаргаж, юутай ч зорьж ирсэн хүмүүсийг буцаалгүй судалгаа анкетыг нь авч эхэлж.

Тус газрын дарга Л.Байгалмаагийн ярьж байгаагаар энэ хүмүүсийг манай танай гэж нааш цааш чирэгдүүлэлгүй ямар асуудал байна түүнийг нь нэгтгэн зохих байгууллагуудад уламжлан асуудлыг нь шийдүүлэх бодлого барьж байна. Түүнээс гадна манай Халамж үйлчилгээний хэлтэс төрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан хууль номынх нь дагуу энэ хүмүүст аль болох хөнгөн шуурхай үйлчилгээг үзүүлэх болно гэж ярьж байна.

Дээрх хуулиар улсын хэмжээнд 2500 гаруй иргэн эрх чөлөөтэй болж байна. Хорих, баривчлах яд эдэлж байгаа 6635 хүнээс өршөөлд хамрагдаж бүрэн чөлөөлөгдөх нь 1702. Тэдний үлдэх хэсэг нь хоёр жилийн ял хасуулж, үлдсэн хугацааны ялаа үргэлжлүүлэн эдлэх гэнэ.

Б.Туяа

Холбоотой мэдээ