Т.Эрдэнэтуяа “TOP STANDART” цомын эзэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:39:51

“Монголын Боловсролын Салбарыг Судлах Үндсэн Судалгаа” нийгэмлэг жил бүр “TOP STANDART” байгууллага шалгаруулдаг аж. Энэ жилийн “TOP STANDART” цомын эзнээр Ховд аймгийн Номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа тодорчээ.

Энэ жилийн шалгаруулалтад Ховд аймгийн Номын сангийн хамт олон аймгийн хэмжээнд “Монгол зан үйлээс суралцах нь” аяныг сургуулиудын дунд, Гэгээн үдшийн уншлага Японы туршлага нэвтрүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын нууц товчоо залах ёслол, Үндэсний бичиг үсгийн баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулснаас гадна АНУ-ын ЭСЯ-тай хамтран иргэдийн дунд ярианы клуб,аксес хөтөлбөр,кино,үдэш зэрэг англи хэлний мэдлэгийг дэмжиж ажилласан байна. Мөн цахим катологит хаанаас ч хэн ч хандах боломжийг бүрдүүлжээ.

Аймгийн номын сангийн хамт олны дээрх шинэлэг ажлууд өөрийн байгууллагын цар хүрээ, стандарт хэрэглээ, үйлдвэрлэл үйлчилгээний хүртээмжээр “TOP STANDART” байгууллагын шалгуур үзүүлэлтийг хангаж чаджээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ