Хөл бөмбөгийн шигшээ баг нь ДАШТ-д оролцох эрхтэй болсноор панамчууд бүх нийтээрээ амарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-10-11 17:56:56
ПАНАМ. /Би-Би-Си/. Хөл бөмбөгийн шигшээ баг нь ДАШТ-д оролцох эрхийг түүхэндээ анх удаагаа авч чадсантай холбоотойгоор Панамын Ерөнхийлөгч лхагва гарагийг буюу өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела орон нутгийн цагаар өчигдөр орой “Твиттер” хуудсандаа “Ард түмнийхээ дуу хоолойг би сонслоо ... Маргааш бүх нийтийн амралтын өдөр, үндэсний баярын өдөр” гэж бичжээ.

Тус улсын хөл бөмбөгийн шигшээ баг өчигдөр орой Коста-Рикагийн багийг 2:1 оноогоор буулган авснаар 2018 онд Орост болох ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

Өнөөдөр тус улсын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага ажиллахгүй аж. Панамчууд шөнөжингөө ялалтын баяраа тэмдэглэцгээсэн байна.



Панамын хөл бөмбөгийн шигшээ баг 1978 оноос хойш ДАШТ-д оролцох эрхийг авахаар “тэмцсээр”  иржээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ