БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллахыг хоригложээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас энэ сарын 5-нд албан ёсоор танилцуулжээ.
Уг шийдвэр нь солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамарч буй бүх гадаад оюутанд хамаарах аж. Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомсдож байгаатай холбоотой.

БНСУ-д оны эхний 8 сарын байдлаар манай улсын 6420 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3242, үндсэн ангид 3178 оюутан тус тус суралцаж байна. Иймд манай оюутнууд суугаа орныхоо хууль дүрмийг чандлан дагаж мөрдөх, хууль бусаар хөдөлмөр эрхлэхээс зайлсхийхийг ГХЯ-наас анхаарууллаа.
Б.Туул