Долоон хүнийг ажлын байраар хангах цех ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 22:06:28
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Шинэ тосгон хөдөлгөөн” ТББ-ын санхүүжилтээр Төв аймгийн Эрдэнэ суманд сүү, сүүн бүтээгдэхүүний тоног төхөөрөмж суурилагдсан цех өнөөдөр ашиглалтад оров. Тус цех долоон хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаа ажээ.

Уг арга хэмжээний нээлтэд Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас Гёнги аймгийн Засаг дарга Нам Гён Пил, Монгол улс дахь “Шинэ тосгон хөдөлгөөн” ТТБ-ын хамт олон болон Эрдэнэ сумын Засаг дарга Н.Мөнхсайхан тэргүүтэй бусад албаны зочид төлөөлөгчид, орон нутгийн иргэд оролцлоо

Төв аймаг энэ оныг “Ажилтай орлоготой иргэн” урианы жил болгон зарласан. Энэ хүрээнд хямралыг дагаж биш сөрж давах зорилгоор бүх салбарт төсөл хөтөлбөрүүдийг татан байнгын болон түр ажлын байруудад орон нутгийнхаа иргэдийг зуучлан ажиллаж байгаа юм.  
 
Т.Төмөр
Холбоотой мэдээ