Угтаалцайдам шинэ Засаг даргатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 19:09:40
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Угтаалцайдам сумын шинэ Засаг дарга өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажилдаа орлоо. Өмнөх Засаг дарга эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: “Орон нутагтаа элэгтэй, иргэддээ сэтгэлтэй хандаж, нэн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарч ажиллах”-ыг сануулаад бүрэн эрхийнхээ хүрээнд Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Батбаярыг батламжлав.

Уг арга хэмжээнд Засаг даргын харъяa хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо. Орон нутгийнхаа хөгжлийн төлөө шинэ томилогдож байгаа Засаг даргатай гар нийлж хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.

 
Т.Төмөр
Холбоотой мэдээ