Бразилийн Олимпийн хорооны тэргүүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-06 13:15:28
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Америкийн дуу хоолой/. 2016 оны олимпийн наадмыг Рио-де-Жанейро хотод зохион байгуулах эрхийг авахын тулд санал худалдаж авахад оролцсон гэж сэжиглэн "Рио-2016" Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүнийг баривчилжээ.

Карлос Нузман 1995 оноос хойш Бразилийн Олимпийн хорооны тэргүүнээр ажиллаж байгаа юм. Өдгөө 75 настай түүнийг Бразилийн бизнес эрхлэгч Ламинь Диак болон Олон улсын Олимпийн хорооны /ОУОХ/ гишүүн асан хоёрын дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа ажээ.

Өнгөрсөн сард бизнес эрхлэгч Л.Диактай холбоотой компани Диактйн хүүгийн банкны данс болон компанийн данс руу нийтдээ 2 сая доллар шилжүүлсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. 2009 онд хуралдаж, 2016 оны Олимпийн наадмыг Риод зохион байгуулахаар шийдвэрлэсэн ОУОХ-ны ерөнхий хуралдааны дараа уг мөнгийг шилжүүлсэн гэж албаныхан мөн нэмж мэдээлжээ. 

Өнгөрсөн сард К.Нузманы гэрт нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад ОУОХ-ны ерөнхий хуралдаан болсны дараахан Л.Диакийн хүү К.Нузманд захиа илгээж өөрийнх нь данс руу мөнгө орсон тухай бичсэн цахим шууданг илрүүлсэн байна. К.Нузманы өмгөөлөгч түүнийг санал худалдаж авсан хэрэгт буруутгах нь үндэслэлгүй хэмээн мэдэгджээ.
Х.Сарнай
Холбоотой мэдээ