Ардчилсан намын бүлэг завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.
Хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, "2018 оны төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх нь зүйтэй" гэсэн саналтай байгаагаа хэлж завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм. Учир нь ирэх оны төсөвтэй уялдуулж дээрх асуудлыг хэлэлцэх нь зохистой гэж тус бүлэг үзэж байна.
Мөн энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх санал гарсан ч ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.

Б.Туул