Эдийн засгийн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-06 08:56:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордонд хуралдана.
 
Хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх юм.

Уг тогтоолын төслийг өнгөрөгч лхагва гарагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр оруулж ирсэн ч тодорхой бус шалтгаанаар хуралдааныг цуцласан билээ.
Б.Туул
Холбоотой мэдээ