Битүү захын ашиглалтад орох хугацаа хойшилсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-05 13:40:33
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн хотод баригдаж байгаа 4,2 тэрбум төгрөгний өртөгтэй битүү захын барилгын ажлын гүйцэтгэл дуусаагүй байгаагаас ашиглалтад орох хугацаа хойшилсоор байна. Битүү захын ажил 2013 онд эхэлсэн боловч хөрөнгө оруулалтын санхүүжилтын улмаас 4 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд гүйцэтгэгч компани 10 сарын нэгэнд хүлээлгэн өгнө гэсэн боловч угсралтын ажил дуусаагүй байна.
Тус зах ашиглалтад орсноор 1000 орчим иргэд ажлын байртай болж стандартын орчинд иргэдэд үйлчилгээгээ хүргэх боломж бүрдэнэ. Битүү зах нь 100 хувь улсын өмч байх ба орон нутгийн зүгээс лангуу павильоны асуудлыг шийдвэрлэх ба ирэх сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулах шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьсан байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ