Б.Чойжилсүрэн: Бүх хүүхдэд он дуустал мөнгө олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд зарим асуудлыг тодруулж Засгийн газрын гишүүдээс тайлбар авсан юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Төрийн албан хаагчийг үндэслэлгүй халсан бол нөхөн олговрын мөнгийг төрөөс биш тухайн тушаал гаргасан албан тушаалтан хувиасаа төлдөг хууль дүрэм хэрэгждэг болсон. Ямар салбараас хэдэн албан хаагч халагдаад байна байна вэ. Энэ заалт хэзээнээс хэрэгжих вэ. Цаашдаа ийм алдаа дутагдалыг давтагдахгүй байх тал дээр тодотголд хэрхэн тусгав. Төрөөс гаргасан энэхүү хөрөнгийг алдаа гаргасан албан тушаалтнаас 2018 онд буцаан татах байх гэж найдаж байна.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: -2012-2016 онд Засгийн газрын буруутай шийдвэрийн улмаас төсвийн орон зайнд багтаагүй байсан нөхөн олговрын мөнгийг тодотголоор шийдэх гэж байна. Ямар салбараас хэдэн хүн халагдсан гэдгийг танилцуулвал 5 минутад багтахгүй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Орлого нэмэгдэхээр зарлага нэмэгддэг. Орлого нэмэгдсэн хэрнээ төрийн албан хаагчийн цалинг нэмдэггүй. Төсөв ярих бүрд байдаг энэ хуучин жишгээ өөрөөр харж болохгүй юу. Он дуустал машин, тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 200 тэрбум төгрөг тодотголд суулгасан байна. Үүнийгээ төрийн албан хаагчдын цалин нэмэхэд зориулмаар юм. Эрвэгэр жирвэгэр гэдэг ургамлыг салбарын яамнаас хориглосон гэсэн. Энэ шийдвэр чинь орон нутагт хэрэгжиж байна уу үгүй юу. Эл ургамал чинь газрын чийгийг барьдаг ургамал шүү.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: -200 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тусгасан гэж та ярьлаа. Ийм шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Үүгээр улстөр хийх гэж байх шиг байна. Тиймээс танай бүлэг дээр мэдээлэл хийе.
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол: -2018 оноос 5 жилийн хугацаанд байгалиас эргэвэр ширэвгэрийг түүхийг хориглосон. Ийн хугацаа заасан нь өмнө нь түүснээ аж ахуй нэгж, иргэд гадагш гаргах бололцоо олгох үүднээс гаргасан шийдвэр юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Төсвийн орлого давсан юм байна. Харин орлогыг маш их хэмжээгээр дутаасан ямар салбар байна вэ. Ямар ч төсөв ярьсан үед орлого дутаасан салбарыг ярихгүй байна шүү?
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: -Төсвийн орлого дутаасан салбар байхгүй. Үүнийг судлаачид бизнесийн сэргэлт ажиглагдаж байна гэж дүгнэсэн байна лээ.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: -Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн үү. Энэ тал дээр ирэх оны төсөв дээр ч гэсэн анхаарч ажиллаарай.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: -Ипотекийн эх үүсвэрийг энэ удаагийн тодотголоор нэмэгдүүлж чадаагүй. Орон зай, хязгаарт багтаагүй.
УИХ-ын гишүүн П.Цогтбаатар: -Хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар эмээ авах гэхээр ахмадуудад маш их хүндрэл гардаг юм байна. Санхүүжилт нь дуусдаг, жорынх нь хүчинтэй хугацаа 7 хоног байдаг. Эсвэл эм нь дуусчихдаг зэрэг нь болвол эмийг нь өгөхгүй байх, цаашлаад нэр төдий ажил болж байх шиг байна. Мөн хүүхдийн мөнгийг ямар ч үед улс олгох ёстой шүү. Үүнд ямар ч валютын сан саад болох учиргүй. Цаашдаа хүүхдийн мөнгийг олгох тал дээр ямар тооцоо хийж байна вэ. Төсөв ашигтай гарахаар энд тэнд гэнэтийн шаардлага гарсан газар руу мөнгөө оруулдаг. Үүний оронд төсөв ашигтай гарах тохиолдолд ямар салбарт мөнгөө оруулдаг байх вэ гэдэг дээр гаргасан гэсэн тооцоо байдаг уу?
Эрүүл сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг: -Эмийн хүртээмжийн асуудал дээр бид анхаарч байгаа. Ер нь даатгалын сангаас олгож байгаа мөнгө маань бага байдаг. Тэр л төсөвтөө багтааж эмээ бичихгүй бол болохгүй байна. Эмийн жор долоо хоногийн хүчинтэй байгааг анзаарч ажиллалаа. Энэ тал дээр хоёр яамны сайдын хамтарсан шийдвэр гарах байх.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: -Тодотголоор бүх хүүхдэд он дуустал хүүхдийн мөнгийг олгоно. Нийт 105 тэрбум төгрөг суулгасан. Зарим асуудалд дараагийн Засгийн газрын өмнөөс хариулах боломжгүй.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: -Багш эмч нарын цалинг яаж нэмэх гэж байна вэ. Хүүхдийн мөнгийг цаашид 100 хувь олгох ямар боломж байна вэ. Хэрэгцээ их, төсөв хязгаартай. Он дуустал ямар бодлого хэрэгжүүлвэл ирэх онд ард түмний амьдралд хэр нааштай тусахаар байна вэ?
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: -Таны асуултууд дараагийн Засгийн газарт хаяглагджээ. Шинэ Засгийн газар төсвөө оруулж ирэхдээ эдгээр асуудлыг тусгах байх.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Хүүхдийн мөнгийг цаашид олгох нь зүйтэй. Дараагийн Засгийн газар энэ тал дээр анхаараарай.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр -Нийгмийн даатгалын сангаа алдагдалтай Олон сургуль цэцэрлэг барьж байгаа нь сайн байна. Тэдгээрийн урсгал зардлыг тооцсон уу. Засгийн газрын өрийн хэмжээ 23,3 их наяд болсон байна. Өр багасгах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: -Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлээд байхад тус санд татаас өгсөөр байна. Эл асуудал дээр дараагийн Засгийн газар ажиллах хэрэгтэй. Сургууль цэцэрлэгийн тоо нэмэгдэхээр урсгал зардал нэмэгдэнэ. Энэ тал дээр салбарын сайд тайлбар хийнэ. Засгийн газрын өрийн хэмжээ багасахгүй байгаа нь үнэн. Нэг бол төсвөө огцом агшаах, эсвэл эдийн засгаа томруулах уу гэсэн хоёр чиглэлийг ярилцаад манай Засгийн газар сүүлийн хувилбарыг сонгосон.
БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар: -Цэцэрлэг, сургуулийн өсөлт ойрын жилүүдэд одоогийн өсөлтөө хадгалахаар байгаа. Иймд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Цаашлаад сургууль цэцэрлэгийн урсгал зардлыг зөвхөн төр даадаг байх уу гэдэг дээр шийдэл олох нь зүйтэй.
Гишүүд ийн төсвийн тодотголтой холбогдуулж зарим асуудлыг тодрууллаа. Одоо цайны цаг болсон тул хуралдааныг даргалагч чуулганы хуралдааныг түр завсарлаж байгааг мэдэгдэв.

Б.Туул