Дунд сургуулиуд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-27 10:27:11
Архангай /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Япон Платформ байгууллагаас санхүүжилттэй “Өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх” төсөл Архангай аймагт хэрэгжиж байна.
Тус төсөлд Архангай аймгийн 9 сум, нэг баг нийт 10 сургууль хамрагддаг бөгөөд үйл ажиллагааны нэг хэсэг болох “Сургуулийн цогц аюулгүй байдал” сургалтыг хүүхдийн “Тамир” зуслан дээр зохион байгуулжээ.
Сургалтын гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. Тус сургалтыг аймгийн ЗДТГ, БСУГ, ОБГ болон ГБХЗХГ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтанд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, сургуулийн гамшгаас хамгаалах штабын гишүүн болон багшийн төлөөлөл гэсэн сургууль тус бүрээс таван хүний бүрэлдэхүүнтэй нийт 48 оролцогч хамрагдсан байна. Сургалтын дүнд сургуулиуд Гамшгаас Хамгаалах Бэлэн Байдлын Төлөвлөгөөгөө боловсронгуй болгож, төлөвлөгөөгүй сургуулиуд нь төлөвлөгөөтэй болсон төдийгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар, дадал эзэмшсэн онол практикийн ач холбогдолтой сургалт болжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ