“Баг-83” хойт талын сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Явуулын тусламж үйлчилгээг үзүүлэх тухай ЭМС-ын тушаал болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Баг-83” эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багийнхан Увс аймгийн хойт талын сумдад ажиллаж байна. Гурав дахь удаагийн “Баг-83” үйлчилгээгээр зүрх судас, дотор, хүүхэд, мэдрэл, арьс харшил, эмэгтэйчүүд, нүд, шүд, ЭХО, ЭКГ болон клиник лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна Нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг хийж байгаа аж.
“Баг-83” үйлчилгээнийхэн одоогоор Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдад ажиллаад байна. Хөдөөгийн ард иргэд тус үйлчилгээнд сайн хамрагдаж байгаа аж. 1990-ээд оны үеэс эхлэн “Баг-62” үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд алслагдсан багийн хүн амд эрүүл мэнд, соёлын болон ахуйн үйлчилгээний тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж ирсэн юм. Увс аймгийн үе үеийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэхүү үйл ажиллагааг ард иргэд маань хоног тоолон хүлээдэг, баг сумын удирдлага болон эмч мэргэжилтнүүд нь сэтгэл гарган хамтран ажилладаг болжээ. Баг суманд нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж үзлэг шинжилгээ хийснээр зарим өвчин цаг алдалгүй оношлогдож, ард иргэдэд эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол хүндрэл бага амсдаг, урьдчилан сэргийлдэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа болж чаджээ. Увс аймгийн 92 багаас аймгийн төвийн 9 багийг хасаад нийтдээ 83 багт энэ үйлчилгээг үзүүлж байна.

Б.Батхүү