25000 ширхэг өндөг хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 10:47:07

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар энэ сарын эхнээс «Хилийн хяналт хүний төлөө» сарын аян зохион байгуулж байна.

-Энэ аянаар гаднаас бараа таваар оруулж ирдэг иргэд, аж ахуйн байгууллага болон нийт иргэдэд хүнсний аюулгүй байдал, түүнээс сэрэмжлэх талаар сургалт, яриа таниулга, зөвлөгөө өгөх, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний чанарын шаардлагыг баримтлах, шүлхий зэрэг халдварт зам тавьж өгөхгүй байх, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа, хариуцлагыг дээшлүүлэх төрөл бүрийн ажил зохион байгуулж байна. Ялангуяа нэн эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирэх, гаргахад хяналтыг хүчтэй болгож байна. Мах гаргуулаагүй, «Аватекс» компанийн угаасан ноосыг л гаргаж байна. Шувууны өндөг маш эрсдэлтэй, чанар муудсан, хугацаа алдсан, хил нэвтрэх журам зөрчсөн зэрэг шалтгаанаар импортоор орж ирсэн 25 000 ширхэг өндгийг хураасан гэж хилийн хяналтын улсын байцаагч Б.Ерболат ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ