Эмэгтэйчүүдийн Дипломат клубээс “Сайн санааны үйлс” өдөрлөг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сайн санааны үйлс” өдөрлөг маргааш "Блю скай" зочид буудлын "Даймонд" танхимд болно.
Өдөрлөгийг Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрууд хамтран 17 дахь жилдээ зохион байгуулж буй. Өдөрлөгт хүрэлцэн очсоноор гадаад орнуудын соёл, мэдээлэлтэй танилцаж, бэлэг дурсгалын зүйлс авч үндэсний хоолноос амтлах боломжтой.
Мөн энэ үеэр үндэсний гарааны бизнесүүд болох үндэсний тоглоом наадгай болох "Наад" брэнд, бяслагны MACU, эсгий бүтээгдэхүүний "Хөсөг", үндэсний хэв маяг бүхий алчуурны "Ялгуун", зангиа болон алчуурны "RE'DA Fashion", зөгийн балны "ForEco", нарийн ногоо, жимс жимсгэний "Ногоон сор" зэрэг аж ахуй, байгууллагууд оролцож, бүтээгдэхүүний танилцуулга хийх юм.
Тус өдөрлөг 11-15 цагийн хооронд болох бөгөөд өдөрлөгөөс бүрдсэн орлогоос нийгмийн эмзэг бүлэгт хандивлаж дэмжлэг үзүүлэх аж.

Б.Туул