Т. Шинэхүү: Сүхбаатар аймгийн хөгжлийн хөтөлбөрийг хөрөнгө оруулагчид сонирхоод эхэлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-21 13:10:27
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/-ын захирал Т. Шинэхүүтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Сүхбаатар хөгжил ҮТП байгууллагдаад хэдэн сар өнгөрлөө. Үйл ажиллагаа нь жигдэрсэн гэж ойлгож болох уу?
-Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр хэрэгжүүлдэг. Энэ тусгай зөвшөөрлийг эзэмших, энэ үйл ажиллагааг эрхлэх “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-ыг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 36 тоот тогтоолоор байгуулаад яг 4 сар болж байна. Шинэ аж ахуйн нэгж байгууллан гэдэг бол Улсын бүртгэлд бүртгүүлэх, тамга тэмдэг авах, суух өрөө тасалгаа, ширээ сандал, техник хангамж, хөрөнгө санхүү гээд чамгүй ажил байдаг, энэ ажлын ар талд гараад үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болж “Бизнесийн таатай орчин бүрдүүлсэн орчин” бий болох юм байна гэсэн ойлголт хаана хаанаа тогтсон байна шүү. Бид Үйлдвэрлэл технологийн паркийн 4 бүсд Оёдлын үйлдвэр, Сүү боловсруулах үйлдвэр, Ногооны өвөл зуны хүлэмж, механикжсан зоорь, Махан болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэр, Ногоог даршлах савлах хатаах үйлдвэр, Цэвэр усны эко савны үйлдвэр, Нийлэг уутны үйлдвэр, Махны үйлдвэр, Ноос угаах үйлдвэр, Өлөн боловсруулах үйлдвэр, Арьс шир боловсруулах үйлдвэр, Логитик төв, 40 үнээний 5 эрчимсэн фермер, 50 мэгжтэй гахайн аж ахуй, 2000 өндөглөгчтэй тахианы аж ахуй, малын тэжээлийн Гидропоник үйлдвэр төлөвлөж байгаа. Мөн энэ үйлдвэрүүдийг дагасан жижиг үйлдвэрлэлүүд бий болно гэж харж байгаа.     
-   Яг одоо та бүхэн ямар зүйл дээр ажиллаж байна?
- Үйлдвэрлэл техонлогийн паркийн эрх зүй байдлын тухай хууль 2009 онд батлагдасан. Энэ хууль батлагдсантай холбоотой хэд хэдэн хуулиудад өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтүүд нь Үйлдвэрлэл технологийн паркийн удирдлага болон нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай юм. Тэгэхээр энэ эрхийг эдлэхийн тулд миний дээр ярьсан тусгай зөвшөөрөл гэдэг зүйл чухал болж байгаа. Үүний тулд Үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, техник технологийн түвшиний үнэлгээ, Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн хөтөлбөр гээд  бичиг баримтуудыг боловсруулах юм. Энэ ажил дээр сууж байна. Мөн Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, үйл ажиллаггаагаа бусдад ойлгуулах, сурталчлах гээд маш олон ажлыг зохион байгуулж байна.
-   Сүхбаатар аймгийн хувьд ҮТП гэдэг шинэ нэр томъёо. Иргэдийн энэ талаарх ойлголт, хандлага хэр байна?
-  Хүмүүс манайхыг олон үйлдвэр барьж байгуулаад л байх юм шиг нэг ерөнхийдүү ойлголттой байгаа. Тэгэхээр бид барьж байгуулах биш барьж байгуулах хүмүүст орчныг нь бүрдүүлж өгөх юм. Энэ чиглэлээр хүмүүсийн ойлголтыг сайжруулах, хамтран ажиллах боломжийг нь ойлгуулах тал дээр ажиллаж байгаа. Ер нь эцэстээ манай үйлдвэрлэл технологийн паркийн гол үйл ажиллагаа Логистик, гадаад дотоод худалдаанд чиглэгдэнэ.
-  Иргэдээс шинэ шинэлэг төслийн саналууд их ирж байна уу. Тэдгээрээс анхдагч бөгөөд орон нутагт хэрэгжих боломжтой цаашид дэмжигдэх бүрэн боломжтойг нь дурьдвал...
-  Үйлдвэрлэл технологийн паркийн 1-р бүсийн дэд бүтцийг 1,0 тэгбум төгрөгөөр Орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Одоо энэ бүсд Оёдлын үйлдвэрийн барилга угсралтын ажил дуусах шатнадаа явагдаж байна. Хуурай сүүний үйлдвэр газраа авсан 10 сараас барилгын ажил нь эхлэнэ. Хоёрдугаар бүсийн дэд бүцсийн зураг төсвийг хийгээд Барилга хот байгуулалтын яамны 2018 оны төсөвт суулгасан. Харин 3 дугаар бүсийн дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэлхээр төлөвлөж байгаа. “Сүхбаатар хөгжил ҮТП” ОНӨААТҮГ-аас 7 чиглэлд 31 төрлийн жижиг дунд үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Малын тэжээлийн Гидропоник үйлдвэрийн төсөл, Цэвэр усны эко савны үйлдвэрийн төсөл, Цэвэр усны өргөтгөлийн төслүүд боловсруулагдаж дэмжигдээд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд явсан. Одоо Өлөн боловсруулах үйлдвэрийн төсөл хөрөнгө оруулагч эрж байна. Шингэн сүү боловсруулах үйлдвэр, Сав баглаа боодлын /хайрцагны/ үйлдвэрийн төсөл санхүүгийн эх үүсвэрээ хүлээж байна. Мах бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байгаа жижиг үйлдвэрийн махыг Улаанбаатар хотын зоогийн газар, сүлжээ дэлгүүрүүдэд шууд нийлүүлэх маркетинг хийгдэж тээвэр Логистикийг манай байгууллага хийх ярьж төлөвлөж байна гэх мэт олон төсөл хэрэгжих боломж байгаа. 
ҮТП-ийн гол зорилго бол бизнес эрхлэгчид, төр хоёрыг холбох Энэ ажлын эхлэл тавигдсан уу?
- За нэг талаасаа тэгж ойлгож болох л юм. Гэхдээ бидний зорилго бол үйлдвэрлэл технологийн парк байгуулах явдал. “Үйлдвэр, технологийн парк” гэж үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий, тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан үйлдвэрлэл, технологи, үйлчилгээний цогцолборыг хэлнэ гэж хуулинд заасан байгаа. Үүний тулд бид Технологи нутагшуулах, Кластераар хөгжих, Тенантыг дэмжих гэсэн 3 зарчим баримтална.
-  Та бүхний ажлаа явуулахад хамгийн хүндрэлтэй зүйл юу байна?
- За одоо ч бараг хүндрэлтэй асуудал байхгүй дээ. Сүхбаатар аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд Үйлдвэрлэл технологийн парк байгуулах нь зүйтэй юм байна гээд шийдчихсэн, хэрэгжүүлэх аж ахуйн нэгж нь байгуулагдчихсан, үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой, бүс нь тодорхой, бүсүүдэд байрлах нэгж буюу жижиг дунд үйлдвэрүүд нь тодорхой. Үйлдвэрлэл технологийн паркийн 2-р бүсд байрлах Ноос угаах үйлдвэр, Махны үйлдвэр, Арьс шир боловсруулах үйлдвэр, Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах сонирхолтой байгаа бөгөөд Ноосны үйлдвэрт хөрөнгө оруулагч тодорхой болсон гээд.  
Одоо яаралтай Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа явуулах  тусгай зөвшөөрлөө авах л чухал байгаа.
ҮТП-ийн хамтын ажиллагааг нилээн өргөн хүрээгээр төсөөлж байгаа. Та бүхэн ч туршлага судлах олон талт уулзалтуудад тогтмол оролцож байгаа харагддаг?
- Анх Монгол Улсын үйлдвэрийн район болох Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн нутгаар яваад БНХАУ-ын Гуанжуо хотын үзэсгэлэн, Шилийн гол аймгийн хамтын ажиллагааны уулзалтууд гээд олон л газраар явлаа. Одоо 3+3 буюу БНХАУ-ын зүүн 3 муж Монгол Улсын зүүн 3 аймгийн уулзалтанд оролцох гэж байна. Бас хятадын талаас 10 сард Орос хятад улсын хөрөнгө оруулагчдийн чуулга уулзалтанд оролцох урилга ирсэн гээд нийлээд эрч хүчтэй байгаа шүү. Ерөнхийдөө Сүхбаатар аймгийн хөгжлийн хөтөлбөрийг хөрөнгө оруулагчид сонирхоод эхлсэн гэхэд болно.
-  Зав гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье?
-  Баярлалаа
 
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ