Увсын багш нар өнөөдөр ажил хаясангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-21 13:07:49
Увс /МОНЦАМЭ/. Улс орон даяар өнөөдөр багш нар ажил хаяж байгаа. Гэвч Увс аймгийн багш нар ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Учир нь багш нар хэрвээ ажил хаях байсан бол гурван хоногийн өмнө аймаг, сумын захиргаа болон Боловсролын байгууллагадаа Түр хороо нь албан ёсоор мэдэгдэх ёстой аж.
Гэтэл Увс аймгийн Түр хорооноос энэхүү мэдэгдлээ гаргаж өгөөгүй байна. Иймээс энэ сарын 26-нд албан ёсоор ажил хаяхаар болж, өнөөдөр мэдэгдлээ зарим сургуулиуд хүргүүлээд байна. Засгийн газар байгуулагдаагүй, төр засаг эзэнгүй байгаа энэ үед хоёр өдөр ажил хаяж цалингаасаа суутгуулахгүй хэмээн ажил хаялтыг эсэргүүцэж байгаа багш нар ч байгаа сурагтай.
Б.Батхүү
Холбоотой мэдээ