Рашаант сум хэрэгцээнээсээ хоёр дахин илүү хүчит тэжээл бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-20 19:53:40
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд мал сүргээ өнтэй өвөлжүүлж, хаваржуулахад 120 тонн ногоон тэжээл шаардлагатай юм. Тус сумын малчид хэрэгцээнээсээ хоёр дахин илүү буюу 214 тонн ногоон тэжээл бэлтгээд байна. Энэ жил зуншлага муу байснаас тус суманд 5370 га талбайн ургац ганд нэрвэгдсэн гэж ургацын комисс тогтоожээ. Нэгэнт үр тарианы ургац авахгүй болсон газар тариалангийн талбайгаас малчид ногоон тэжээл бэлтгэж байгаа юм байна.
Энэ намар аймгийн хэмжээгээр 779,6 га талбайн үр тариа ургац авах боломжгүй болж, малын тэжээлд шилжүүлж ашиглахаар урьдчилсан байдлаар тогтоосон юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ