Ээлжит бус чуулган зарлах эрэлт хэрэгцээ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2017-09-20 09:44:21
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана, хуралдахгүй. Зарлана, зарлахгүй. Ийм байр суурин дээр улс төрийн хүрээнийхэн хуваагдаад байх шиг ээ. Хуваагдах нэг хэрэг. Харин ээлжит бус чуулган зарлах юм бол  юуг хэрхэн яаж шийдэх вэ, хуралдахгүй бол хэн хэрхэн яаж  хохирох вэ гээд асуултууд  ар араасаа урган гарч ирнэ. Сүүлийн өдрүүдийн мэдээллийг харж байхад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдахгүй байх  хэв шинж давамгайлж байна.
 
Гэтэл ийм байр суурин дээр байгаа хүмүүсийг нийгэмд хууль зөрчсөн мэтээр харгдуулах гэсэн явуулга түүний араас гарч  ирлээ. Үнэхээр өнөөдөр ээлжит бус чуулган зарлаад шинээр бүрдэх  Засгийн газрыг авч  хэлэлцэнэ. УИХ-ын ээлжит бус чуулган зарлахгүй байгаа нь Засгийн газрыг хуулийн хүрээнд эмхлэн байгуулахгүй, УИХ  хууль зөрчих нь гэсэн тайлбар хийх боллоо.
 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 30 хоногт багтаан чөлөөлөгдсөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг  нөхөн томилох хуулийн заалт бий. Уг заалт нь чөлөөлгөдсөн, огцорсон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг нөхөн томилох тухай болохоос биш Засгийн газрыг эмэхлэн зохион байгуулахад хамаарахгүй заалт гэж тайлбарах хуульчид байна. Энэ үнэн биз ээ.
 
 Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засгийг  УИХ 2017 оны 9 дүгээр сарын 7-нд огцруулахдаа Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэсэн заалтын дагуу шийдвэрлэжээ.
УИХ одоо шинэ Засгийн газрыг эмхлэн ззохион байгуулахдаа мөн л Үндсэн хуулийн дагуу зохион байгуулна.  Тэгвэл  Үндсэн хуульд  “Ерөнхий сайдыг өргөн мэдүүлснээс хойш 45 хоногт  багтан шийдвэрлэнэ” гэсэн утга бүхий заалт бий. Эрх зүйн энэ  байдлаас хархад УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эрэлт хэрэгцээ  хууль зүйн хувьд бага байжээ.
 
“Яарвал даарна” гэж үг бий. УИХ-ын ээлжит бус чуулган зарлан яаруу, сандаруу Засгийн газрыг эмхэлэн зохион байгуулсан нэнр зүүх рэггүй гэж эрх баригчдын олонхи нь  үзжээ.  УИХ-ын ээлжит намрын чуулганд  Засгийн газрын асуудлыг оруулж “долоо хэмжиж нэг хайчил” гэдгийн үлгэрээр шинэ Засгийн газрыг эмхэлэн зохион байгуулна” гэж эрх баригчдын олонхи нь  шийдсэн нь энэ болов уу. Тэдний энэ санааг дэмжих хүн олон байна гэж хэлж болно.
 
                                                                                                                                                                           Г. Эрдэнэбат
Холбоотой мэдээ