ИТХ-ыг явуулын байдлаар хийж хэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:18:09

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ  үйл ажиллагаагаа ил тод нээлттэй хүргэх үүднээс нээлттэй болон явуулын хуралдааныг зохион байгуулж хэвшээд байна.

Энэ зун тус сумын ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, сумын ЗДТГ зэрэг байгууллагууд дээр зохион байгуулж  ажилтан албан хаагчдыг өргөн хүрээтэй  оролцуулсан аж. Тэргүүлэгчид ерөнхий боловсролын  сургуульд хэрэгжиж буй  Боловсролын тухай хууль, боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны тогтоолын хэрэгжилтийн байдал, “Амжилт гаргасан оюутан сурагчдын амжилтыг урамшуулах журам”-ын тухай сумын ИТХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн байдал гээд цөөнгүй асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа Ингэж хуралдах нь хуралдааныг үр дүнтэй болгох, асуудлыг олж харах, иргэд олон нийтийн оролцоог шууд тусгах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүрэг оролцоог сайжруулах боломжтой гэж тэргүүлэгчид үзэж байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд