ХСҮТ-ийнхөн Баянхонгорт гурав хоног ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, МҮОНРТ, Хаан банк хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үзлэг оношилгоо Баянхонгор аймагт өнөөдрөөс /2017.09.18/ эхэлж байна.
Хавдрын эсрэг үндэсний аяны нээлтийн арга хэмжээнд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нарын зэрэг албаныхан оролцсон. Аяны эмч нарын баг Баянхонгор аймагт гурав хоногийн хугацаанд урьдчилан сонгогдсон, эрсдэлт бүлгийн ард иргэдийг хорт хавдрын үзлэг оношилгоонд хамруулах аж.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой тус аян долоон жилийн хугацаанд 60 мянган км явж, 100 мянга гаруй иргэнд хавдрын үзлэг оношлогоо, сургалтыг хийжээ.
Б.Мөнхзул