Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-15 22:06:43
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрч, 20-ны өдрөөс эхлэн сэрүүсэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
2017 оны 9-р сарын 15-ны 20 цагаас 9-р сарын 16-ны 20 цаг хүртэл Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байх ажээ. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй.. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. Харин 2017 оны 9-р сарын 17-ноос 9-р сарын 21-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 18, 21-нд нийт нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бөгөөд 20-ны өдрөөс эхлэн сэрүүснэ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ