Хар нуурын давааны замыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 20:26:16

Баян-Өлгий аймгийн  Сагсай сумын нутаг Даяннуурт их хэмжээний цас орсноор Хар нуурын даваа, түүний хавийн замыг хаасан байна.

Тус сумын засаг дарга С.Хонаев энэ тухай мэдээлэхдээ,  -Даяннуурын зусланд цас их хэмжээгээр орж нэлээд бачимдууллаа. Энд мал, малчдын зарим хэсэг нь өвөлждөг тул харилцаагүй шахам болгов. Харин «Жол» компанийн ажилчид шуурхай арга хэмжээ авч давааны цасыг богино хугацаанд арилгаснаар сэтгэл амрах шиг болов. Бусад нутгуудад өвөлжилт гайгүй сайн байгаа ч ойрын өдрүүдэд дахин цас орох, шуурах төлөвтэй байгаа тул бэлэн байдлаа бататгах арга хэмжээ авч байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ