Хавдрын өвчлөл 17 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 21:13:27

Хавдар өвчний илрүүлэлт  2014 онд 60 хувь байсан нь энэ онд 17 хувиар буурч, 43,6 хувь болсон нь иргэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдахгүй байгаатай холбоотой гэв.

Нэгдсэн эмнэлгийн хавдрын их эмч Ж.Цэрэнпагмын мэдээлснээр тус аймагт жилдээ 200 орчим хүн уг өвчнөөр өвчилж буйн 72 хувь нь хожуу шатандаа илэрч,байгаа юм. Нийт тохиолдлын 23 хувийг умайн хүзүү,18 хувийг элэг,8,3 хувийг ходоод, 4,3 хувийг уушги, 4,2 хувийг бөөрний өвлөл эзлэж байна.

Ялангуяа сүүлийн жилүүдэд хөх, умайн хүзүүн хавдар улам залуужиж, өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул, насанд хүрсэн хүмүүс сард нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдахыг сануулав.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ