"Ном эрдэм" аяныг 18 дахь жилдээ зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгорчуудыг уншигч ард түмэн болгох эрхэм зорилготой "Ном Эрдэм аян" аяны 18 дахь удаагийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Анх 1999-2000 оны хичээлийн жилд эхэлж байсан энэхүү аян энэ жил доктор, профессор Сономын Лувсанвандангийн 85 насны ойд зориулагдах аж.
Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор нийт 1.3 сая орчим уншигч таван сая ном уншсан бөгөөд 600 удаа уралдаан, тэмцээн, уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, худалдаа, олимпиад зэрэг үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан байна.
2005 онд Улаанбаатар хотод "Баянхонгор аймгийн уншигч хүүхэд залуучуудын уншсан номын бүтээлийн үзэсгэлэн" гаргаж нийслэлийн хүүхэд багачууд, эцэг эхчүүд үзэж сонирхсон бол нийт нэг сая орчим бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчилжээ.
Сонирхуулахад, 2012 онд "Ном-эрдэм аян" ТББ байгуулагдсан бол 2012 онд "Ном -Эрдэм аян" зохиогчийн эрх авсан байна. Харин улирагч оноос тус ТББ-ынхан "Интерном" салбар дэлгүүрийг Хонгор нутагтаа оруулж ирснээр уншигчдыг ном, зохиол, сурах бичгээр хангаж байгаа аж.
Б.Мөнхзул