Ерөнхийлөгч ирэх даваа гарагт Хятадыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-11-07 15:45:35

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гарагт буюу энэ сарын 9-нд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.

БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Монгол Улсын төрийн тэргүүн тус улсад төрийн айлчлал хийх юм. Өнгөрсөн жил БНХАУ-ын удирдагч Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тааламжтай цагтаа өөрийн улсад айлчлал хийхийг хүссэн. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхана.

Айлчлал энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ