Зохиолчидтой уулзаж, бүтээлийнх нь түүхийг сонсдог уламжлал тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-11 21:00:36
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх “Номч” клуб 2017 оны хагас жилийн байдлаар 17 зохиолч, яруу найрагчидтай  уулзалт зохион байгуулж, 230 орчим залуучууд оролцжээ.

Найман сарын байдлаар тус клубээс клубынхээ болон дэмжигч гишүүддээ зориулан хөтөлбөрт 24 үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Эдгээр  уулзалтаар клубынхээ гишүүдэд зохиолчдын уран бүтээлийн төрсөн түүх, уран зохиолын сонирхолтой сэдвүүдээр зохиолчидтой нүүр тулан халуун дулаан яриа өрнүүлэх, зохиолчдын сургаал, сургамжыг сонсгох олон талын боломжийг олгожээ.  “Номч” клуб байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд өдгөө 170 гаруй гишүүнтэй болжээ. Тус клубт уран зохиолд дуртай залуучууд нэгдэн үйл ажиллагаагаа хүүхэд залуучууд руу хандуулан зохион байгуулдаг  байна. Энэхүү үйл ажиллагаа сүүлийн хоёр жил тасралтгүй явагдаж уламжлал тогтоод байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ