Үндсэн хуульд оруулах саналаа 4200 иргэн өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-09 12:08:49
Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх хэлэлцүүлгийг Увс аймагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан юм.
Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд тэд сум, багуудад үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, иргэдийн саналыг авч байна. Одоогоор Увс аймгийн хэмжээнд 4200 орчим иргэн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд өөрийн саналаа өгөөд байна. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас иргэдийг хууль ёсны эрх ашгийнхаа төлөө уг ажилд санаачлагатай оролцохыг уриаллаа. Саналаа өгч амжаагүй иргэд сум, аймгийн шууданд очиж тусгайлсан саналын хуудас бөглөн УИХ-ын Тамгын газарт гэж хаяглан үнэ төлбөргүйгээр илгээх боломжтой аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ