Дэлхийн аварга Д. Сумъяад нутгийнхан нь хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-08 22:21:28
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын харъяат, Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн, Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа эх орондоо ирээд удаагүй байна.

Дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж Дэлхийн аварга болсон баатар охиноо Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Монгол Улсын арслан Б.Ганбат даргатай Баруунтуруун сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Увс нуур бөхийн галын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү арга хэмжээнд Д.Сумъяагийн аав ээж, ах дүү, найз нөхөд болон Хилчин спорт хорооныхон, багш дасгалжуулагч нар нь урилгаар оролцжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ