Шүдний эмч нарын практик сургалтыг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-07 12:34:57
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын урилгаар АШУҮИС-ийн нүүр ам согог судлалын зочин профессор, Япон улсын Кобэ хотын Надэшико шүдний эмнэлгийн хүүхдийн шүдний их эмч Казүхиро Күрода Архангай аймагт ажиллажээ. Тэрбээр шүдний кабинет бүхий Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумуудын шүдний их эмч, сувилагч нарыг практикт дагалдуулан сургах сургалтыг хийсэн байна.

Сургалтыг Тариат сумын сум дундын эмнэлэгт зохион байгуулжээ. Сургалтаар Архангай аймгийн тухайд бага насны хүүхдийн шүдний цоорол өвчин их байдгийг хэлж байв. Сургалтыг зохион байгуулснаар сум дундын эмнэлгүүдийн шүдний эмч нар өөрсдийн онолоор олж авсан мэдлэгээ практикт улам баталгаажуулж, тойргийнхоо хүн амын амны хөндийн эрүүл мэнд, хүүхдийн шүдний эмчийн үзлэгийг илүү нарийн үзэж, эмчлэх, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхэд дөхөм болно хэмээн үзэж байгаа ажээ.

Уг үйл ажиллагаанд Осака дахь өргөмжит Консул асан, Монгол-Японы соёлын элч, шүдний эрүүл ахуйч Сато Норико хүрэлцэн ирж танилцаад, цаашид орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудыг хөгжүүлэх чиглэлээр ЭМГ-ын даргатай санал солилцсон байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ