Аравдугаар цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-06 21:59:10
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 7, 9, 12-р багуудын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилготой 10 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдаж, энэ сарын 1-нд ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэг нь 75 хүүхдийн багтаамжтай боловч цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо их байгаагаас 120 хүүхдийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Б.Дуламсүрэн томилогдсон бөгөөд одоогоор 3 бүлэг, 19 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Шинэ цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс оролцож, бяцхан сурагчдад сурлага хүмүүжлийн өндөр амжилт хүсч, баяр хүргэсэн юм. Энэ хичээлийн жилд Увс аймагт нийтдээ 31 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, түүнд 6766 хүүхэд хамрагдаж байна. Харин ерөнхий боловсролын 30 сургуульд 17373 хүүхэд суралцаж байна. Ийнхүү Увс аймгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт нэгээр нэмэгдэж, хүүхэд багачууд маань тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо.
Б.Батхүү
Холбоотой мэдээ