Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголын 6 модель оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-06 14:24:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн загварын салбарын өнгийг тодорхойлдог  “New York Fashion Week” буюу Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголоос  зургаан модель оролцохоор болжээ.

Тодруулбал дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан А.Баярцэцэг, Т.Батцэцэг болон топ модель Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам, Б.Буджаргал, Д.Долгион нар энэ сарын 7-13-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод болох загварын долоо хоногт оролцох аж.

Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголын шилдэг моделиудыг оролцуулах ажлыг “Монголын үндэсний Дизайнеруудын холбоо” зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний оператор “G-Mobile” компани ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Дэлхийн томоохон загварын долоо хоногуудын хувьд оролцогч орнуудын соёл, аялал жуулчлал, бизнес эдийн засагт чухал үүрэгтэй  бөгөөд загвар өмсөгчдийнхөө чанар чансааг харуулах, хувцас загвараараа дамжуулан өв соёл, түүхээ сурталчлах боломжтой юм.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ